Текстов песен в базе: 1 278 222
Odoo

Odoo

Lil Thug E

Текст песни

Цаг хугацаа ямар ч баримжаагүй
Чамайг хантлаа тэвэрж амжаагүй
Хичнээн удаан хамт байгаад нэмэргүй
Хариад л шууд чамайг санана би дэндүү
Удаанаас удаан хамт байхыг хүснэ
Уулзах цагаа хүлээхгүй арай хийж тэснэ
Чамтай уулзах мөч өнгөрнө даанч дэндүү хурдан
Уулзалгүй удаж би огт чадахгүй
Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
Би чамайг хайрлана огтон ч буцахгүй
Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
Чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
Уулзахгүй байна гэж төсөөлөгдөхгүй
Чамгүй байхад цагийн зүү хөдлөхгүй
Юу ч болсон бай миний дэргэд байх уу?
Өнөөдрөөс сайхан маргаашийг цуг хайх уу?
Чамайг харсан өдрөөс замхарсан
Бүх муу муухай хүслүүд арилсан
Уулзалгүй удаж би огт чадахгүй
Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
Би чамайг хайрлана огтхон ч буцахгүй
Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
Чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй
Поделиться ссылкой:
Короткая ссылка: https://tekstpesni.ru/s/6LDy

Тексты других песен исполнителя

© 2017–2025 Тексты песен
Все тексты песен на сайте размещены пользователями, редакцией или собраны из открытых источников.
При копировании материалов ссылка на сайт обязательна.
Связаться
Уважаемые обладатели прав на музыку! На сайте не выкладывается музыка, ее нельзя скачать, послушать и тому подобное.